Дэлхий даяар суурин казиногоос илүү онлайн казино хүчийг авч байгаа билээ. Та интернет холболтыг ашиглан хүссэн газраасаа хандан тоглох боломжтой. Өдөр ирэх тусам тоглоом тоглох сайтууд олширч байгаа тул бид олон арван онлайн казино болон олон зуун казино тоглоомнуудаас хамгийн сайн болон найдвартайг нь сонгон Монгол тоглогч нарт зориулан энэхүү сайтаараа хүргэж байна.Та манай онлайн казиногоор дамжуулан монгол хэл дээр монгол төгрөгөөр тоглоом шууд тоглох боломжтой болно.

Монгол Рүүт Казино

Манай баг бие даасан туршлагатай тоглогч нараас бүрдсэн ба Монгол казино хорхойтон нартаа зориулж энэхүү платформдоо нарийн хяналт шалгалт тавьсаны үндсэн дээр тоглогч нар хулхидуулахгүй байх талыг эрхэмлэн энэхүү монгол казиног бүтээсэн. Та манай казиногоор дамжуулан ямар ч саад бэрхшээлгүйгээр онлайн тоглоом шууд тоглох боломжтой боллоо.

Онлайн казиногийн давуу тал

Тав тух

Онлайн казино тоглохын хамгийн ялгарах зүйл бол та өөрийн тухтай хувцасаа өмсөөд, дуртай газраа тухлаад хүссэн тоглоомоо шууд тоглох боломжийг олгодог. Харин та казиногийн газраар зочилбол хувцаслалтын код шаарддаг шүү дээ. Мөн таньд дэлхийн аль ч өнцгөөс холбогдож буй тоглогчтой холбогдон тоглож өрсөлдөх боломжийг ч олгоно. Гэртээ сууж байгаад л хурууныхаа өндгөөр казино тоглочихно гэсэн үг. Өнөөгийн нийгмийн хурдан хувьсан өөрчлөгдөж буй шинж чанарт тохируулсан онлайн казиног та өөрийн компьютер болон гар утсыг ашиглан дуртай тоглоомоо өөрийн дураар ямар нэгэн хажуугийн дарамт шахалтгүйгээр тоглож болно.

Үнэгүй, олон сонголт бүхий тоглоомнууд.

Онлайн казиногийн бас нэгэн давуу тал бол та хүссэн тоглоомоо үнэгүй тоглох боломжтой байдаг. Мөнгөөр тоглож эхлэхээсээ өмнө сайтар туршлагажиж авах зорилгоор эсвэл зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд онлайн тоглоом шууд тоглож үзэж ч болно. Түүнчлэн онлайн казинод байдаг тоглоомнууд нь тогтсон казино газруудын тоглоомнуудыг бодвол илүү олон төрлийн байх ба уламжлалт блакжак, слот, рулет-с гадна сүүлийн үеийн технологи ашигласан шинэ тоглоомууд байх нь олонтаа.

Казино бонус

Онлайн казино нь тоглогч нартаа хэд хэдэн төрлийн бонус олгодгоороо тоглогч нарыг татдаг байна. Үүнд шинээр бүртгүүлж буй тоглогч нар зориулан ”Welcome bonus” буюу тоглоомын кредит хэлбэрээр бонус олгох ба энэ нь ихэвчлэн таны дансандаа хийсэн мөнгөний 100% болон түүнээс дээш хувьтай тэнцэх тоглоомын кредит байна. Үүнтэй ижил төрлийн өөр нэгэн онлайн казино бонус нь тоглогч дансаа цэнэглэх шаардлагагүйгээр зөвхөн шинээр бүртгүүлсэн тохиолдолд ”No-deposit bonus” буюу багахан хэмжээний мөнгө бонус болгон тоглогчид бэлэглэдэг юм.

Үүнээс гадна онлайн казино танд дансаа цэнэглэхэд чинь урамшуулал болгож “Deposit match bonus” буюу таны цэнэглэсэн мөнгөн дүнтэй тэнцэх мөнгийг нэмэж өгдөг урамшуулал юм. Өөрөөр хэлбэл цэнэглэсэн мөнгөн дүнгээ 2 үржүүлээд авах боломжтой болно.

Хэрхэн зөв онлайн казино сонгох вэ

Платформын төрлүүд

Онлайн казинонууд анх гарч ирж байхдаа татдаг файл хэлбэрээр үүсэж байсан. Энэ нь компьютер дээр их багтаамж эзлэдэг сул талтай байсан бол анхны вебсайт дээр суурилсан хэлбэр нь маш удаан уншдаг, гацдаг гэх мэт сул талуудтай байсан байна.

Харин сүүлийн үеүүдэд хурд нь сайжирч ямар ч торох зүйлгүй та сонирхолтой тоглоомуудыг тоглох боломжтой болсон ба гар утасны интерфейс дээр хүртэл тоглох боломжтой хувилбарууд үүссэн. Мөн гар утасны IOS болон Android аппликейшн дээр суурилсан онлайн казино нь хүч түрэн гарч ирч тоглогч нарын таашаалыг хүртээд байгаа билээ. Тиймээс аль ч төхөөрөмжнөөс хандахад асуудалгүй ажиллах онлайн казиног сонгох шаардлагатай.

Аюулгүй байдал

Хамгийн чухал шаардлагуудын нэг бол тухайн сонгосон онлайн казино чинь хэр аюулгүй вэ гэдэг юм. Онлайн казино вебсайт нь таны мөнгийг хадгалж буй тул давхар хамгаалалт буюу encrypted байгаа эсэх чухал ба тухайн онлайн казино нь холбогдох газрын албан ёсны зөвшөөрөлтэй байгаа эсэхийг мөн юун түрүүнд шалгах хэрэгтэй.

Ашиг татан авахад амар байх

Тоглоод олсон ашгаа татан авахад ямар нэгэн саад учрахгүй байх шаардлагатай. Энэ нь хэр найдвартай болон ямар төлбөрийн хэлбэр ашиглан тухайн онлайн казино тоглогчийн олсон ашгийг эргүүлэн өгч байна вэ гэдэг орох ба мөнгөө татан авахад хэр хурдан тоглогчийн банкны данс руу ашиг нь орж байгаа нь чухал болно. Мөн мөнгө татан авахад ямар нэгэн шимтгэл суутгаж байгаа эсэх, хэр хэмжээний шимтгэл авч байгаад тоглогч онлайн казино сонгохдоо анхаарах хэрэгтэй.

Тоглоомын төрлүүд

Блакжак хэрхэн тоглох вэ?

Энэхүү тоглоомыг хоёр болон түүнээс дээш тоглогчид тоглоно. Тоглогчид зөвхөн дилерийн эсрэг тоглоомд оролцоно. Блакжак тоглоомын гол зорилго бол өөрийн гарт байгаа хөзрийн нийлбэрийг дилер-с илүүгээр 21-руу ойртуулах шаардлагатай ба ингэхдээ 21-ээс хэтэрч болохгүй.

Эхлээд тоглогч бүр бооцоогоо тавьсны дараа дилер 2 картыг тоглогч бүрт нэг нэгээр нь тараах ба тоглогчдын хөзрийг дээш нь харуулж тараах бол дилер зөвхөн нэг хөзрөө дээш харуулна. Дараа нь тоглогч бүр ээлжлэн нэмэж карт авах сонголт хийвэл 2 хуруугаараа товших бол, карт авахгүй гэж үзсэн тоглогч гараараа ширээн дээгүүр зангаж илтгэнэ. Ингэх явцад шинээр хөзөр аван тухайн тоглогчийн хөзөр 21-ээс илүү гарвал бооцоогоо алдаж тоглоомоос шууд гарна. Үүний дараа дилер хөзрөө дэлгэж, 21 руу хамгийн ойртсон тоглогч бооцоо хожиж, харин бусад нь бооцоогоо алдана. Хэрэв анхны 2 хөзөр тараалтаар аль нэг тоглогчид 21 буувал тэр даруй Блакжак хожиж 3:2 харьцаатай ашиг хүртэх юм.

Рулет хэрхэн тоглох вэ?

Рулет тоглоом нь дилер рулетийг эргүүлэн бөмбөг нэг тоон дээр бууна, харин тоглогч нар тэр тоон дээр бооцоогоо тавих ёстой. Ингэхдээ ширээний гадуур гурван баганы аль нэг дээр дээр бооцоо тавьбал ашиг 2:1 харьцаатай байна. Рулет ширээний гадуур хэсгийн тэгш тооны, 1-18 дугаартай тооны, 19-36 дугаартай тооны, сондгой тооны, улаан тоо, хар тооны бооцоо 1:1 ашгийн харьцаатай байна. Мөн эхний аравт, хоёрдахь аравт, гуравдахь аравт гэсэн ширээний гадуур хэсэг дээр бооцоо тавьбал 2:1 харьцаатай ашиг олно. Ширээний захаар бооцоог тавихдаа 100₮-өөр тоглож байгаа бол заавал 100₮ тавина. Ширээний голд 1-36 хүртэлх тоо болон 0, 00 гэсэн тоонууд бий.

Ширээний голд бооцоо тавьхад 1 ширхэг чип байршуулна. Шулуун (line) бооцоо тавьж болно, энэ нь тухайн зураасыг дайрч буй 6 ширхэг тоог хамаарна. Мөн гудамж (street) буюу тухайн шулуун 3 ширхэг тоо хамаарна. Өнцөгийн бооцоо (corner) нь тойрч буй 4 ширхэг тоо хамаарна. Мөн split бооцоо нь ташуу 2 ширхэн тоо хамаарна. Эдгээр нь тус бүр 5:1, 11:1, 8:1 ба 17:1 ашгийг харьцаатай болно. Харин ганцхан тоон дээр бооцоо тавин хожбол хамгийн өндөр буюу 35:1 харьцаатай ашиг авна.

Слот хэрхэн тоглох вэ?

Слот машины бариулыг татаад тавихад машин дотор байралсан чип нь яг тэр мөчид дүрсүүдийг зогсоож, дэлгэц дээр гарч ирсэн хослолуудыг тооцоолно. Энэ тоглоомны эргүүлэн хожих магадлал багадаа 85%, ихдээ 98% байдаг. Слот машинууд бүгд өөр өөр хожих магадалтай байдаг.

Асуулт, хариулт

-Монголд Казиногийн тухайн хууль хамгийн анх 1997 онд батлагдаж, казиногийн газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч жилийн дараа гэхэд хаагдан Монгол улсад казино байгуулахыг хориглосон байна. Учир нь тухайн казиног тухайн үеийн УИХ-ын гурван гишүүд авилгал аван тендер шалгаруулж байжээ. Үүнээс хойш 2000 оноос хойш зургаан удаа казиногийн тухай хууль санаачлагдсан боловч цааш хэлэлцэлгүй хаагдсан байна.

-Харин онлайн казиногийн талаар “Казино байгуулахыг хориглох тухай” хуулинд заагаагүй байдаг байна.

-Казино тоглож эхлэхээсээ өмнө сайн судлаж, туршлагажсаныхаа дараа хамгийн найдвартай онлайн казино ороорой. Казино тоглоомны стратеги ашиглан тоглох боломжтой. Ашиг ихтэй ч магадлал багатай бооцоо тавихаасаа болгоомжилж, хожигдоод ирвэл улам том бооцоо тавьж алдагдалаа нөхнө гэсэн төөрөгдөлд орж болохгүй тул эрсдлээ удирдаж тоглох хэрэгтэй. Мөн түүнчлэн хожиж байгаа бол дахин том бооцоо тавих эрмэлзэл төрж болох ч энэ нь золиос байх эрсдэлтэй тул тодорхой хэмжээний ашиг олсон бол тэр өдрөө тоглохоо зогсоож болно.

-Онлайн казино нь мөнгө татан авахад зориулан олон төрлийн төлбөрийн нөхцөлийг санал болгодог. Дансаа цэнэглэх болон данснаасаа мөнгө татан авахад хэр хэмжээний шимтгэл байгаа болон хэдэн хоног болж татан авсан мөнгө чинь орж ирж байгаа нь маш чухал. Өнөө үед мөнгө татан авалт хэдэн хоног болох нь байж болохгүй зүйл билээ.